Categories
мэдээ нийгэм

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл 3 аймагт хэрэгжиж байна DNN.mn

Хөвсгөлд аялал жуулчлалын бааз шинээр байгуулахыг хориглоно | News.MN

АХБ-наас манай улсад хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Ханх, Хатгал суманд хатуу хог хаягдлын ландфилл байгууламж барьж байна. Дээрх байгууламж ашиглалтад орсноор аймаг, орон нутгийн 350 гаруй иргэн ажлын байраар хангагдах нөхцөл бүрдэх юм.

Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлж, төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хоёр дахь төсөлд АХБ үүний өмнө 32 сая ам.долларын зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтийг баталсан юм. Төсөл нь Монгол Улсын баруун бүсийн Ховд, Увс гэсэн 3 аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Тодруулбал:

  • нутгийн иргэдийн аялал жуулчлалаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх,
  • байгалийн унаган төрхийг хамгаалах, соёлын өвийн үнэ цэнийг хадгалах,
  • коронавируст халдварын цар тахлын дараах сэргэлт, тэсвэртэй байдлыг сайжруулахад чиглэнэ.
  • Үр дүнд нутгийн 16 296 иргэн аялал жуулчлалаас ашиг хүртэх чадвараа сайжруулж, орлогоо нэмэгдүүлэх юм.

АХБ-ны Байгаль орчны тэргүүлэх мэргэжилтэн Марк Безайн хэлэхдээ, “Энэхүү төслөөр орон нутагт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нутгийн иргэдийн болон хувийн хэвшлийн чадавхийг бэхжүүлж, жуулчдын гудамж, цогцолборыг байгуулна. Ингэснээр ажлын байр бий болгож, дэлхийн хэмжээнд ач холбогдолтой байгалийн болон соёлын өвийн таван цогцолборт газрын менежментийг сайжруулна” гэдгийг онцолж байна.


“Тогтвортой аялал жуулчлалын төсөл”-өөр Ханх, Хатгалд хатуу хог хаягдлын ландфилл байгууламж барьж байна.


Төслийн хүрээнд мөн Ховд, Увс аймгийн төвд аялал жуулчлалын 2 гудамж байгуулж, байгалийн цогцолборт газруудын ойролцоо нутгийн үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны 9 захыг бий болгож, энд эмэгтэйчүүдийн оролцоог тусгайлан анхаарах юм.

Түүнчлэн Ховд аймаг дахь аялал жуулчлалын төвд чулуун урлалын соёлын өвд зориулсан Монголын анхны дижитал музей байгуулж, үүнд дотоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих цахим платформ багтах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *