Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 34 мянган хүүхдийн 22 мянга нь цэцэрлэгтэй болжээ DNN.mn

БШУЯ: Хувийн цэцэрлэгүүдэд сүлжээ, салбар цэцэрлэг байгуулахыг уриалж байна

Улаанбаатар хотод 2-5 настай 102 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Харин цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 34 мянган хүүхэд байгаа юм. Эдгээр хүүхдийг энэ онд цэцэрлэгт хамруулахаар УИХ, Засгийн газраас шийдвэр гаргаж Боловсрол, шинжлэх ухааны сайд болон нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгсөн. Үүний дагуу өнгөрсөн зургаадугаар сараас хойш цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх тодорхой ажлууд хийсээр одоогийн байдлаар дээрх 34 мянган хүүхдийн 22 мянгыг нь цэцэрлэгтэй болгожээ.

Цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхдээ түрээсийн цэцэрлэг, байгууллагын цэцэрлэг, хувийн цэцэрлэгүүдийн тоог нэмэх зарчим баримталжээ. Энэ хүрээнд Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг өнгөрсөн долоодугаар сарын 28-наас авч эхэлсэн. Ийм үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд энэ сарын 10 хүртэл харьяа дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүсэлтээ гаргах боломжтой юм.

Мөн төрийн өмчийн байруудыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар хамтран ажиллаж байгаа гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *