Иргэдийн аюулгүй зорчих, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор явган хүний болон дугуйн замуудыг шинэчилж буй.
Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн А.Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний арын хэсгийн явган хүний замыг ашиглалтын шаардлага хангахуйц буюу 1.5-5 метр болгон өргөтгөж байна. Ингэхдээ гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэн шинэчилж байгаа гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.