Төв аймгийн Алтанбулаг
сумын хоёрдугаар багийн
нутаг дахь “Баянсонгино
малчдын бүлэг”-ээс жил бүр
зохион байгуулдаг “Хонины
найр” эвент өнгөрөгч бямба
гарагт зохион байгуулагдлаа.
Тус эвентийн үеэр уламжлалт
аргаар эсгий хийх үйл явцтай
танилцахаас гадна зочид
өөрийн гараар эсгий урлал
хийх боломжийг бүрдүүлсэн
байлаа. Мөн таван төрлийн
цайгаар зочидоо дайлахаас
гадна тогоо нэрэх, дээс
томох, утас ээрэх зэрэг олон
сонирхолтой үйл ажиллагаа
зохион байгуулагдсан юм.
Сүүлийн хоёр жилийн турш
ковидын нөхцөл байдлаас
шалтгаалан дотоодын болон
гадаадын аялал жуулчлал
зогсонги байдалд ороод
байсан. Тэгвэл энэ жил
аялал жуулчлал дахин сэргэж
малчид өөрсдийн зан заншил,
ёс уламжлалыг ийнхүү
танилцуулсан нь зочидын
анхаарлыг ихээхэн татаж
байлаа. Түүнчлэн ирсэн зочид
олон төрлийн сүү, цагаан идээ
худалдан авах боломжтойгоос
гадна морь унах, амттай
хорхогоор үдийн зоог барьсан
юм. Мөн шагай харвах, хэн
хамгийн их аргал түүх вэ зэрэг
олон сонирхолтой тэмцээн
уралдаан тус эвентийн
үеэр зохион байгуулагдсан
юм. Тэр дундаа уламжлалт
аргаар эсгий хийх, сайхан
хонь шалгаруулах тэмцээн
г а д а а д ы н т ө д и й г ү й
дотоодын аялагчдад ихээхэн
сонирхолтой байгаа талаар
хэлж байсан юм. Аймагтаа
аялал жуулчлалыг хөгжүүлэх,
зорин ирэх жуулчдын тоог
нэмэгдүүлэхийн тулд Баянсонгинот малчны бүлэг,
Хустай БЦГ-тай хамтран
зохион байгуул даг тус
арга хэмжээ ийнхүү ес
дэх жилдээ долоо дахь
удаагаа амжилттай зохион
байгуулагдлаа. Алтанбулаг
сумын Баянсонгинот малчны
бүлгийн нэг айл өрх жилд
дунджаар 300-400 жуулчин
хүлээн авч байгаа бөгөөд
аймгийн хэмжээнд 13 сумын
100 гаруй айл өрх нутгийн
иргэдэд түшиглэсэн аялал
жуулчлалын үйл ажиллагаа
эрхэлдэг байна.