УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан “Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хууль”-ийн дагуу 2022 оны тавдугаар сард нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн 275’681 даатгуулагчийн 8.3 тэрбум төгрөгийг зургаадугаар сарын 25-нд буцаан олгосон.
Харин өчигдрийн /2022.07.25/ шилжүүлгээр 299’168 даатгуулагчдад 10 тэрбум төгрөгийн шимтгэлийг буцаан олголоо.
Өмнөх тавдугаар сард дансгүй, нэр данс зөрүүтэй шалтгаанаар буцаан олголт шилжигдээгүй 15 682 даатгуулагчаас 9140 даатгуулагчийн харилцагч банк дахь дансны мэдээллийг бүрдүүлэн, мөн тавдугаар сарын шимтгэлээ зургаасард төлсөн 47 526 даатгуулагчийн буцаан олголтыг долоодугаар сард нөхөн шилжүүллээ.
Хэрэв Таны буцаан олголт дансгүй, мэдээлэл дутуугийн улмаас шилжээгүй бол Та өөрт ойр салбар эсвэл цахимаар өөрийнхөө мэдээллийг шалгаж баталгаажуулна уу.