Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын хэмжээнд 2000 гаруй айл үерийн эрсдэлтэй бүсэд суурьшжээ DNN.mn

Үерийн эрсдэлтэй бүсэд 2000 гаруй айл суурьшиж байна | iSee.mn

Дулааны улиралд аадар бороо орсны улмаас замын ус зайлуулах шугам сүлжээний даац хэтрэх, үер бууж, барилга байгууламж усанд автах зэрэг эрсдэл бий болдог. Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм. Иймд НЗДТГ, Геодези, усны барилга, байгууламжийн газар үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж, хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 2000 гаруй айл үерийн эрсдэлтэй бүсэд суурьшжээ.

Энэ тухайд ГУББГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд газар чөлөөлтийг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн. Үерийн далан, сувгийн гадна ирмэгээс 10 метр зайд хамгаалалтын зурвас байдаг. Тухайн зурвас, эрсдэлтэй бүсэд буусан айлуудыг нүүлгэж, газар чөлөөлж байж үерийн далан, сувгийг шинэчлэх, барих ажлыг бүрэн гүйцэтгэж, үерийн эрсдэлээс сэргийлж чадна. Айлуудад албан шаардлага, мэдэгдэл хүргүүлж, нүүж байрлах газрыг нь ч зааж өгдөг. Гэвч олон жил энэ газарт амьдарсан, хүүхдүүд нь ойролцоох сургууль, цэцэрлэгт явдаг гэсэн шалтгаанаар нүүдэггүй” хэмээн ярьсан юм. Иргэдийг үер буух эрсдэл өндөртэй байршил, үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байх, шинээр хашаа байшин, газар худалдаж авахдаа намаг цэвдэг, үерийн эрсдэл, хөрсний усны нэвчилт зэргийг шалгаж, нягталж байхыг анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *