Их, дээд сургуулийн сургалтын төлбөр, ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв.
Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурагчдад зориулж дохионы багш ажиллуулах ажлыг төрийн өмчит их, дээд сургууль дээр энэ жилээс эхлүүлж байна. 5,000 орчим оюутан бий. Бүх хүүхдийг тэгш хамран сургах зарчмаар ажиллана.
Мөн ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй 6,000 орчим хүүхдийг анги танхим, багш нараар хангах ажлыг эхлүүлж байгаа.
Төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх зарчмыг баримталж ажиллана.
Өнгөрсөн жил 150 орчим ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулсан. Үүнийгээ нэмээд төрийн өмчийн 300 орчим сургуульд сэтгэл зүйч ажиллуулна” гэв.