Бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд 20125 болж, өмнөх оны мөн үеэс 9530 89.9 хувиар өсээ. өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд
- өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7527 (2.4 дахин),
- хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1576 (45.4%),
- хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 260 (82.8%),
- хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 152 (60.8%)-оор өссөн нь голлон нөлөөлжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд 1015 болж, өмнөх оны мөн үеэс 46.9 хувиар,
- эмэгтэй хүн оролцсон хэрэг 2760 болж, 75.6 хувиар,
- хүүхэд оролцсон хэрэг 703 болж, 2.7 дахин,
- согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3144 болж, 47.3 хувиар,
- бүлэглэн үйлдсэн хэрэг 846 болж, 44.1 хувиар,
- мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 94 болж, 22.1% хувиар тус тус өсжээ.