Categories
мэдээ нийгэм

Дугуй цагаан орчмыг ойн цэвэрлэгээнээс гарсан модыг ашиглан тохижуулж байна DNN.mn

Иргэдийн ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тохижилтын ажлууд хийж буй.

Тухайлбал, Дугуй цагаан орчимд болон Туул голын эрэг орчмын Бага тэнгэрийн ам, АСЕМ вилла байршилд тохижилтын ажлууд үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр тухайн байршлуудад ажиллалаа.

зураг

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Богдхан уул бол хүний урсгал ихтэй газар. Дугуй цагаан орчмын тохижилтын ажил төлөвлөсний дагуу үргэлжилж байна. Наймдугаар сарын 15-ны дотор тохижилтын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Байгалийн тогтоц, унаган төрхийг хадгалсан ногоон байгууламжийн төлөвлөлт, тохижилтын ажилд залуус санаачилгатай оролцож байна.

Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайг байгалийн унаган төрхийг хадгалсан, өвөрмөц байдлаар, байгальд ээлтэй байх шийдлүүдийг нэвтрүүлж байгааг дэмжиж байна. Дугуй цагаан орчмын явган хүний замын өргөн 3.5 метрээс багагүй байхаар, байгалийн чулууг ашиглан хийхээр төлөвлөж байгаа. Хүний урсгал нэмэгдэж, ая тухтай орчин бий болбол үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн орлого мөн нэмэгдэнэ. Иймд аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаж байна. Аль болох аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, хамтарч ая тухтай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарна” гэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *