Categories
мэдээ нийгэм

Үндэсний сурын гарамгай харваач Т.Очироог 2 өрөө байраар шагналаа DNN.mn

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний сурын харваанд эрэгтэй 360 харваач цэц мэргэнээ сорьсноос Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Тагнуулын ерөнхий газрын “Эрч спорт хороо”-ны харваач, спортын мастер, Үндэсний сурын гарамгай харваач Т.Очироо 39 оноогоор тэргүүлж, Монгол Улсын мэргэн цолны болзлыг хангасан. Тэгвэл түүнийг Өлгий нутгийн хөгжлийн зөвлөлөөс хоёр өрөө байраар шагналаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *