Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна. Энэ даваанд улсын арслан Э.Оюунболд өвдөг шороодлоо. Тэрээр аймгийн начин Ё.Улсболдыг амлан барилдсан юм.
Допингийн асуудалд холбогдож барилдах эрхээ хасуулаад байсан улсын арслан Э.Оюунболд наадмын өмнөх сорилго барилдаанд үзүүрлэж бэлтгэл сайтай байгаагаа харуулаад байлаа. Гэвч гурвын даваанд өвдөг шороодсон нь наадмын тааврыг эвдсэн үйл явдал боллоо