Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй долоо худагт “Цагдаагийн түр хүрээ” байгуулагдсан бөгөөд үүнд цагдаа, дотоодын цэргийн 1000 гаруй алба хаагч хэв журмын хамгаалалт, зохицуулалт хийж байна.
Цагдаагийн албан хаагчид Хүй долоо худагт байрлан ажиллаж байгаа бөгөөд наадамчин олон, уяачид, үйлчилгээ үзүүлж буй байгууллагын алба хаагч нарын аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл хийж байгаа аж.
Мөн хурдан морьдыг шүдлэх, хурдан морьд гараанаас барианд орох зайнд гадны машин, иргэд нэвтрэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар Хүй долоо худагт ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил илрээгүй хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай мэдээллээ.