Япон улсын Элчин сайдын яам Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо таалал төгссөнтэй холбогдуулан эмгэнэлийн дэвтэр нээж байгаа бөгөөд, эмгэнэл илэрхийлэх хүмүүсийг долдугаар сарын 13,14-ний өдрүүдэд Элчин сайдын өргөөнд хүлээн авахаар болжээ.
Анхаарах зүйл
- ЭСЯ-нд зочдод зориулсан машины тусгай зогсоол байхгүй болохыг анхаарна уу.
- ЭСЯ-нд ороход биеийн байцаалт шалгах тул цээж зураг бүхий үнэмлэхтэй ирнэ үү.
Мөн долдугаар сарын 14-ний Пүрэв гарагийг дуустал эмгэнэлийг цахим шуудангаар хүлээн авах юм байна.
Цахим хаяг: public.diplomacy-section@ul.mofa.go.jp (Соёл, мэдээллийн хэлтэс)
Агуулга:
- Гарчиг:【эмгэнэл илэрхийлье】
- Овог Нэр
- Байгууллага, албан тушаал(бичихгүй байж болно)
- Зурвас
Эх сурвалж: Япон улсын Элчин сайдын яам