Уяач, наадамчдын торгон ногоон дэвжээ Хүй долоон худагт өнөө өглөө 07.00 цагт хязаалан морьд гарааны зурвасаас хөдөллөө. Ингэснээр Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан эхэллээ. Хязаалан насны морьдын уралдаанд 420 гаруй хурдан хүлэг уралдаж байна.
Энэ өдөр шүдлэн насны морьдын уралдаан мөн болно. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааныг шинэчилсэн хуулийн дагуу зохион байгуулж буйгаар онцлогтой. Энэ жилийн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах дүрэмд морьдыг сэрвээний өндрөөр хэмжихээр заасан. Азарга, соёоолон 140 см их насны морьд 141 см, хязаалан 137 см шүдлэн 132 см, даага 127 см байхаар заагаад байгаа юм. Хэмжилтийн үйл ажиллагаа, явцыг наадамчин олонд телевиз болон цахим хуудсаар шууд дамжуулж нээлттэй байдлаар хүргэн үзүүлж эхэллээ.