Categories
мэдээ нийгэм

Б.Жавхлан: Газар нутгаа барьцаалж их хэмжээний зээл авна гэдэг мэдээлэл худал DNN.mn

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрээр “Монгол Улсын Засгийн газар газар нутгаа барьцаалж их хэмжээний зээл авах гэж байгаа талаар мэдээлэл гарч байна. Энэ бол 100 хувь улс төрийн агуулгатай ташаа мэдээлэл гэдгийг анхааруулж байна. Засгийн газрын өрийн менежмент сүүлийн гурван жилд сахилга баттай байснаар үр дүнд хүрсэн. 2016-2017 онд засгийн газрын гадаад өр хямралын хэмжээнд хүрсэн. Үүнээс хойш гадаад өрийн менежментэд анхаарснаар өрийн эрсдэл тогтворжиж, зээлжих зэрэглэл нэг шатаар ахисан. Өнгөрсөн тавдугаар сард монголын засгийн газрын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн нь ийм хүнд үед том амжилт. Зургадугаар сарын 30-ны байдлаар Хөгжлийн банкны баланс мөн үр дүнтэй гарсан. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг зарласнаас хойш таван сарын хугацаанд нийтдээ 500 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг мөнгөн хөрөнгөөр амжилттай барагдуулж чадсан. Энэ хэмжээгээр тус банкны өөрийн хөрөнгө буурах эрсдэлээс бид хамгаалж чадсан. Зээлжих зэрэглэл тогтоох агентлагаас балансыг мөн хэвээр тогтоосон. Ингэснээр 2023 оны есдүгээр сард төлөгдөх Евро бондын 500 сая ам.доллар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх Самурай бондын 725 тэрбум төгрөгийг Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр чанаргүй зээлүүдээ төлөх боломжууд нэг алхам урагшилж байна. Тэгэхлээр ойрын хоёр жилийн хугацаанд тогтвортой байнэ гэсэн үг. Нэмж авах өрийн талаар Засгийн газраар батлуулсан. Ямар зээл авах эцсийн шийдвэрийг УИХ гаргадаг. Бид өнгөрсөн хугацаанд долоон удаа бонд гаргасан. Дахиж нэмж нэг ч бонд гаргахгүй. Анх гаргасан Чингис бондоос бусад зургаан бонд нь Чингис бондынхоо өрийг төлж ирсэн. Бид зөвхөн урт хугацаанд хөгжлийн зээл авна. Үүнээс гадна дотоодын зах зээлээ тэлэхээр анхаарна. Өнөөдрийг хүртэл авсан зээлийн ашиглалт маш хангалтгүй байгаа. Тиймээс импортыг дэмжихгүй зээл авахаас бүрэн татгалзана” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *