Categories
мэдээ цаг-үе

19 нас хүрсэн хүнд архи, согтууруулах ундаа худалддаг болно DNN.mn

УИХ Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байна. Уг хуулийн төсөлд зааснаар архи согтууруулах ундаагаар үйлчлүүлэх насны доод хязгаарыг 19 болгох юм байна. Одоо үйлчилж буй хуулиар бол 21-ээс доош насны иргэнд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглодог.

Энэхүү өөрчлөлтийн талаар ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хэлэхдээ “Хуульд өөрчлөлт оруулан архи согтууруулах ундаа худалдах насны хязгаарыг яс баримталдаг болгохоор зорьсон. 19 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдсан байвал тэрхүү байгууллагыг торгох, мөн тусгай зөвшөөрлийг цуцалдаг байхаар тусгасан. Өмнө нь 21 нас хүрээгүй хүн архи, согтууруулах ундаа худалдахыг хориглоно гэж заасан ч үүнийг баримталдаггүй, араас нь хөөцөлддөггүй байсан. Согтууруулах ундаа худалдан авч байгаа хүний бичиг баримтыг шалгадаггүй. Хууль батлагдсанаар насанд хүрээгүй байж болох иргэний бичиг баримтыг шалгаж байж худалддаг болох юм. 21 нас гээд ярихаар их сургуулийн гурав, дөрөвдүгээр дамжааны оюутан, МСҮТ төгсөөд ажил эрхэлдэг болчихсон хүмүүс байна. Тиймээс насны хязгаарыг 19 болгоод үүнд тавих хяналтаа чангатгая гэж ажлын хэсэг дээр ярилцсан” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *