Categories
мэдээ нийгэм

АНУ руу шууд нислэгтэй болох албан ёсны хэлэлцээ эхэллээ DNN.mn

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын/АНУ/ хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах асуудлаарх анхны хэлэлцээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Тус хэлэлцээг Монголын талаас Гадаад Харилцааны Яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, Америкийн талаас АНУ-ын Төрийн департаментын Агаарын тээврийн хэлтсийн дарга Алан Тусиньян ахалж, хоёр талын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.

зураг

Эх сурвалж: ГХЯ

Хэлэлцээний явцад талууд иргэний агаарын тээврийн салбарт баримталж буй бодлого, цаашдын хөгжил, хамтран ажиллах боломж, хэлэлцээрийн төслийн голлох элементийн талаар санал солилцлоо.

Хэлэлцээрийн төслийг тохиролцох албан ёсны хэлэлцээ эхэлж буй нь агаарын тээвэрлэгч нислэг үйлдэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх эрх зүйн суурь бүрдэхэд чухал ач холбогдолтой юм. Талууд дараагийн шатны хэлэлцээг ойрын хугацаанд үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *