Categories
мэдээ нийгэм

Цагаан нуурт автомашин осолджээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Цагаан нуурт автомашин осолдсон тухай дуудлага зургаадугаар сарын 20-ны 12:44 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Осолдсон автомашин дотроо хүнтэй байж болзошгүй гэдгийг иргэд мэдээлсэн байна. Дуудлагын дагуу эрэн хайх, аврах салбарын бүлгийн даргаар ахлуулсан алба хаагчид ангийн байрлалаас хөдөлгөөн үйлдэж зургаадугаар сарын 21-ний 04:30 цагт Цагаан нуур суманд очсон байна. Одоогоор эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *