Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс АНУ-аас хандивласан 302.400 тун хүүхдийн Файзер вакциныг хүлээн авав DNN.mn

АНУ-аас Монгол Улсад хандивласан 302.400 тун Файзер вакциныг хүлээж авлаа. “Covid-19” халдварт өвчний эсрэг эдгээр вакциныг Ковакс хөтөлбөрийн дагуу Монголд ирүүлсэн болохыг АНУ-ын Элчин сайдын яам албан ёсны цахим хуудсандаа өчигдөр /2022.06.18/ мэдээлэв. Вакциныг Мичиган мужийн Каламазу дахь Файзер компанийн үйлдвэрээс шууд нийлүүлсэн байна.

АНУ-аас хандивласан коронавируст халдварын эсрэг вакцины нийт тоо энэ удаагийн хандивтай нийлээд 1.4 сая тун боллоо.

May be an image of 4 people and outdoors

Монголын ард түмэн энэхүү цар тахлыг даван туулахад АНУ дэмжлэг үзүүлсээр байна. Ковакс хөтөлбөрөөр дамжуулан өгч буй хандив нь уг дэмжлэгийн нэг хэсэг гэдгийг тус улсын Элчин сайдын яам мэдэгдэв. АНУ нь олон улсын түншүүдтэй хамтран Covid-19 өвчний эсрэг вакциныг дэлхий нийтэд хандивлаж, тахал өвчнийг таслан зогсоохоор ажиллаж байна.

Covid-19 өвчний эсрэг дэлхий нийтийн тэмцэлд үзүүлж буй АНУ-ын дэмжлэгийн хүрээнд 539 сая гаруй тун вакциныг бусад улс оронд хандивласан. Тус улсын ерөнхийлөгч Жо Байден 2021 оны зургадугаар сарын 3-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ “Энэхүү вирусийн эсрэг бидний хамтын тэмцлийн вакцины гол цөм нь АНУ байх болно” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *