Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа DNN.mn

Хөрөнгийн үнэлгээ хийх, түүний зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, хяналт тавих, энэ чиглэлээр төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэний эрх, үүрэг, үйл ажиллагаа болон үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хуралд 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурлын чуулганы 2022 оны өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг баталлаа.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах асуудлуудыг тусгасан байна. Үүнд:

  • Үнэлгээний үйл ажиллагаанд оролцогч талууд болох иргэн, захиалагч, үйлчлүүлэгчийн оролцоог жигд хангах зорилгоор эрх үүргийг тодорхой болгож, Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох
  • Нийтийн эрх ашгийг хөндсөн хуулийн этгээдийн хөрөнгийн үнэлгээ, төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах, худалдах, зээлийн зориулалтаар барьцаалах зэрэг тохиолдолд заавал тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр үнэлүүлэх
  • Үнэлгээний Олон стандарт, үндэсний стандарт, холбогдох журам, аргачлалыг батлуулж нэгдмэл арга зүйтэй болно. Ингэснээр үнэлгээчид үнэлгээ хийхдээ хэт зөрүүтэйгээр үнэлэх байдал багасна.
  • Үндэсний үнэлгээний стандартыг боловсруулж, батлуулах, Үнэлгээчний ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлж, сургаж, мэргэшүүлэн, мэдээллээр хангаж үнэлгээний тайлантай холбоотой маргаан гомдлыг хянан шийдвэрлэх мэргэжлийн байгууллагын эрх үүргийг тодорхой болгосон.
  • Хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн оролцогчид нэгэн ижил мэдээллийг ашиглах мэдээллийн сан бүрдүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *