Categories
мэдээ нийгэм

Нийслэлд хөдөө аж ахуйн тооллого эхэллээ DNN.mn

Засгийн газрын 2022 оны 74 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/751 дүгээр захирамжаар Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг нийслэлд энэ сарын 17-30-ны хооронд зохион байгуулна.

Энэ удаагийн тооллогоор хөдөө аж ахуйн салбарын мэдээллийг (мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуй, загас агнуур, ан агнуурын чиглэлийн) өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүрээр бүртгэж, ажиллах хүчний судалгаа гаргана.

Мөн мал аж ахуйн, газар тариалангийн машин, тоног төхөөрөмж, барилга байгууламжийн мэдээлэл, газар ашиглалт, хөрсний доройтол, ургацын хорогдол, бордоо, ургамал хамгааллын бодисын хэрэглээ, бүтээгдэхүүний зардал, хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх дэлгэрэнгүй статистикийн мэдээлэл бий болгоно.

Нийслэлийн 4457 нэгжийн хүрээнд 52 тоологч есөн дүүрэгт ажиллаж, тухайн дүүргийн тоологч өөрт хуваарилагдсан өрх, аж ахуйн нэгж, байгууллагаар очиж, таблетаар асуулга авна гэж Нийслэлийн статистикийн газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *