Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ мөрнөөс 130 гаруй ямааны сэг зэмийг гаргажээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ногоон-Арал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 84 км, сумын төвөөс урд зүгт 20 км/-т зургаадугаар сарын 15-ны өдрийн 20:00 цагийн үед “Сэлэнгэ” голд 130 ямаа урссан тухай мэдээлэл ОБЕГ-т иржээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд, Б-ын 130 ямаа “Сэлэнгэ” голын усанд урсаж хорогдсон тул сэг зэмийг гаргаж ажилласан талаар мэдээллээ.

Өнгөрсөн хоногт төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-30.0мм аадар бороо орсон байна.

Үүнээс хамгийн их нь Хэнтийн Жаргалтхаанд 30,0мм, Хөвсгөлийн Тариалан, Ханх, Хатгал, Булганы Бугат, Сэлэнгэ сум орчмоор 14,3-16,0мм, Дорнодын Чулуунхороот сумдын нутгаар 10.0 мм, бусад нутгаар 0.1-8.0 мм бороо ороод байгаа юм. Тиймээс малчид, иргэдийг гол мөрний усыг туулахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *