Categories
мэдээ улс-төр

Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв DNN.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүнээс 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2021 оны 38 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг болон хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэснийг онцлоод чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагч Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн зарим хэсэг, заалтад туссан “газар, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмч”-ийн талаарх зохицуулалтыг эцсийн хэлэлцүүлэгт дахин боловсруулж, хууль хоорондын нийцлийг хангах чиглэл өгсний дагуу Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар дээрх чиглэлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраар эрх зүйн дүгнэлт гаргуулах саналыг шийдвэрлэсэн бөгөөд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ТГ-01/615 дугаарын албан бичгээр ирүүлсэн “Эрх зүйн дүгнэлт”-тэй Ажлын хэсэг танилцсан гэж байлаа.

Мөн тэрбээр, Ажлын хэсэг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, хуулийн төслийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах асуудал зэргийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу бэлтгэн томьёолж, Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хувилбарын төсөл, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн гэдгийг тодотгов.


Үргэлжлүүлэн УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Г.Агар-Эрдэнэ хуулийн төслийн талаар эрх зүйн дүн шинжилгээ хийсэн дүгнэлтийг танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалаа.

Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *