АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албанаас “Америкийн баримтат киноны өдрүүд”-ийн нээлтийн кино болгон өнөөдрөөс буюу зургадугаар сарын 15-ны лхагва гаригт 18:00 цагаас Тэнгис кино театрт “Жозеф Пулитцер: Ард түмний дуу хоолой” сэтгүүлзүйн баримтат киног (монгол хэлээр хадмал орчуулгатай) толилуулж, киноны дараа хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлэгт Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн Жефф Саут чиглүүлэгчээр (орчуулгатай), Хэвлэлийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М. Мөнхмандах болон MPA гэрэл зургийн агентлагийн Захирал Б. Бямба-Очир нар панелистаар оролцох юм.