Categories
мэдээ нийгэм

Монгол иргэн амиа алдсан гэх хэргийн талаар ГХЯ-наас тайлбар хийлээ DNN.mn

Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байсан Монгол Улсын иргэн тус улсын иргэдэд зодуулж нас барсан, түүний цогцсыг олон хоногийн дараа гэрээс нь олсон гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдаад буй.

Уг хэргийн талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Энэ хэрэг өнгөрсөн онд БНСУ-ын Умард Чүнчон мужийн Ымсон хотод гарсан. Тухайн иргэнийг гэртээ нас барсан байхад нь олсон. Ар гэрийнхэн нь БНСУ-ын хууль хяналтын байгууллагад албан ёсны хүсэлтээ өгсний дагуу хэргийг шалгаж байгаа. Солонгос иргэдэд зодуулж нас барсан эсэхийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сөүл хот дахь Элчин сайдын яам энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа.

Манай яамны зүгээс талийгаачийн ар гэрийнхнийг Солонгос руу явахад, өмгөөлөгч авахад нь болон чандрыг авчрахад дэмжлэг үзүүлсэн” гэдэг хариулт өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *