Categories
мэдээ нийгэм

Нүхэн жорлонд унасан есөн настай хүүг гаргав DNN.mn

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Хувьсгалчдын гудамжинд есөн настай хүүхэд нүхэн жорлонд унасан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлага зургаадугаар сарын 9-ний 14:45 цагт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан очиход есөн настай, хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй хүүхэд 2.2 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасныг иргэд гаргасан байв. Хүүд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *