Categories
мэдээ нийгэм

Гэрээсээ гараад сураггүй алга болсон 14 настай хүүгийн цогцсыг зоориноос олжээ DNN.mn

Энэ сарын 2-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон 14 настай хүүгийн цогцсыг хуучин зоориноос олжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Задгай”-д будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зооринд цогцос байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход ашиглагддаггүй агуулахын 9 орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зооринд тус сумын 7 дугаар хорооны харьяат иргэний 14 настай хүүгийн цогцос байжээ. Тухайн хүүхэд зургаадугаар сарын 02-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан юм.

Эх сурвалж: ОБЕГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *