Categories
мэдээ нийгэм

МҮБХ: Э.Оюунболдын асуудлыг наадмаас өмнө хэлэлцэнэ DNN.mn

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболдоос дахин допинг илэрсэн тул МҮБХ-ноос барилдах эрхийг нь найман жилээр хассан. Үүний дараа Э.Оюунболд спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан. Спортын арбитрын шүүх түүний гомдлыг хэлэлцээд, МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгон, барилдах эрхийг нь сэргээсэн юм. Улмаар энэ жил улсын наадамд барилдах эрх Э.Оюунболдод нээгдээд буй.

Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Э.Оюунболдыг цол, чимгийг нөхөж олгохгүй. Баяр наадмын тухай хуулийн дагуу түүнд унасан бөхчүүдэд цол олгосон.

Спортын арбитрын шүүх шийдвэрээ манайд танилцуулсан. МҮБХ-ны Тэргүүлэгчид наадмаас өмнө Э.Оюунболдын асуудлыг хэлэлцэнэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *