Categories
мэдээ нийгэм

АНУ-ын ДНБ эхний улиралд буурчээ DNN.mn

АНУ-ын эдийн засаг оны эхний улиралд агшиж, аж ахуйн нэгжүүдийн ашиг сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн ихээр буурсан улирал болсон байна.

Тодруулбал, тус улсын Худалдааны яамнаас пүрэв гарагт нийтэлсэн тоо баримтаас харахад, инфляцийн нөлөөг тооцоолсон ДНБ эхний улиралд 1.5 хувиар буурчээ.

Мөн эхний улиралд татвар төлөхөөс өмнөх аж ахуйн нэгжийн ашиг өмнөх улирлаас 2.3 хувиар буурсан бол өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өссөн байна.

Өнгөрсөн 2021 он нь АНУ-ын аж ахуйн нэгжүүдийн хувьд 1950 оноос хойших хамгийн ашигтай жил байжээ.

Түүхий эд, тээвэрлэлт, ажиллах хүчний зардал нэмэгдэж байгаа тул олон компаниуд борлуулалтын үнийг өсгөх замаар зардлыг хэрэглэгчдэд шилжүүлэхийг оролддог.

Гэсэн хэдий ч өртөг улам бүр нэмэгдэж, хэрэглэгчид олон арван жилийн дээд түвшинд хүрч буй инфляцтай тулгараад байна.

ДНБ буурсан хэдий ч эхний улирлын мэдээлэл хэрэглээ тогтвортой байгааг харуулж байгаа юм.

Эдийн засагчид хоёрдугаар улиралд АНУ-ын эдийн засгийн өсөлт сэргэнэ гэж найдаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *