Фүкүшима мужийн эргийн ойролцоо орон нутгийн цагаар Ням гаригийн 12:30 цагт5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Гол нь Ибараки мужийн эргийн ойролцоо, 30 километрийн гүнд газар хөдөлсөн байна. Судлаачид эхний ээлжид газар хөдлөлт 5.8 магнитуд байсан гэж тооцжээ.
Цунамигийн аюул байхгүй гэж Японы Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Одоогоор гэмтэж бэртсэн болон нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Ибараки эрэг дээрх “Токай 2” атомын цахилгаан станц болон “Фукушима Дайчи”, “Фукушима Дайни” атомын цахилгаан станцуудад ямар нэгэн хэвийн бус байдал илрээгүй гэж операторууд мэдэгдэв.
Эх сурвалж: NHK JAPAN, JAPAN TODAY