Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ үргэлжилсээр.
48 орны баг тамирчид хуран чуулсан тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний М1 төрлийн 40-49 насны ангиллын 83 кг-д спортын мастер Д.Мөнхтуул түрүүллээ.
Хэвтээгээс 220 кг шахаж, дэлхийн аварга болов.