Categories
мэдээ цаг-үе

Киргиз болон Австри улс руу зорчих иргэдийн анхааралд DNN.mn

Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар коронавируст халдвар цар тахлын үеийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалснаар тус улс руу зорчих гадаадын иргэд коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдсан байх, бх-ПГУ шинжилгээ өгсөн байх шаардлагаас чөлөөлөгдөв.

Түүнчлэн Бүгд Найрамдах Австри Улс коронавируст халдвар цар тахлын үеийн зорчих хөдөлгөөний зохицуулалтад 2022 оны тавдугаар сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, тус улсад зорчих гадаадын иргэд 3G буюу коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдсан байх, коронавируст халдвараар өвдөөд эдгэснээ нотлох, бх-ПГУ шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагаас чөлөөлөгдөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *