Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 45.6 хувиар өсжээ DNN.mn

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 45.6 хувиар өсжээ

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын ДНБ-д эзлэх хувь хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 21.1 хувьд хүрсэн байна. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 12.5, даатгалын зах зээл 1.0, банк бус санхүүгийн байгууллага 6.9, хадгаламж зээлийн хоршоо 0.7 хувьтай байна.

Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалт, хяналтын чиг үүргийнхээ хүрээнд мөн улирлын байдлаар 3564 зохицуулалттай этгээд, 2422 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа. Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар харвал үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 314 ХК, 259 мэргэжлийн оролцогчид, даатгалын зах зээлд нийт 326 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор, 529 банк бус санхүүгийн байгууллага, 205 хадгаламж зээлийн хоршоо, 262 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 441 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 1185 салбар, төлөөлөгчийн газар тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Хөрөнгийн зах зээл: Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 45.6 хувиар өсөж 5,378.6 тэрбум төгрөгт, хувьцааны хөрвөх чадвар 1.8 хувь боллоо. ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 3,461.2 нэгжээр буюу 10.0 хувиар өсөж 38,096.9 нэгжид хүрсэн байна.

Нийт 119.8 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдаж өмнөх оны мөн үеэс 1.7 дахин өсөж, нийт арилжааны 79.6 хувийг хувьцаа, 15.0 хувийг компанийн бонд, 4.4 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 1.0 хувийг хөрөнгө оруулалтын сан тус тус эзэлж байна.

Биржийн бус зах зээлд нийт 32 үнэт цаас гаргагчийн 366.8 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ. Мөн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжаа өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар буюу 5.2 тэрбум төгрөгөөр өсөж, нийт 4 төрлийн 74.5 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн арилжаалсны 77.6 хувийг ямааны ноолуур бүрдүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 45.6 хувиар өсчээ DNN.mn

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын ДНБ-д эзлэх хувь хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 21.1 хувьд хүрсэн байна. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 12.5, даатгалын зах зээл 1.0, банк бус санхүүгийн байгууллага 6.9, хадгаламж зээлийн хоршоо 0.7 хувьтай байна.

Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалт, хяналтын чиг үүргийнхээ хүрээнд мөн улирлын байдлаар 3,564 зохицуулалттай этгээд, 2,422 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа. Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар харвал үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 314 ХК, 259 мэргэжлийн оролцогчид, даатгалын зах зээлд нийт 326 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор, 529 банк бус санхүүгийн байгууллага, 205 хадгаламж зээлийн хоршоо, 262 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 441 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 1185 салбар, төлөөлөгчийн газар тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Хөрөнгийн зах зээл: Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 45.6 хувиар өсөж 5,378.6 тэрбум төгрөгт, хувьцааны хөрвөх чадвар 1.8 хувь боллоо. ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 3,461.2 нэгжээр буюу 10.0 хувиар өсөж 38,096.9 нэгжид хүрсэн байна.

Нийт 119.8 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдаж өмнөх оны мөн үеэс 1.7 дахин өсөж, нийт арилжааны 79.6 хувийг хувьцаа, 15.0 хувийг компанийн бонд, 4.4 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 1.0 хувийг хөрөнгө оруулалтын сан тус тус эзэлж байна.

Биржийн бус зах зээлд нийт 32 үнэт цаас гаргагчийн 366.8 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ. Мөн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжаа өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар буюу 5.2 тэрбум төгрөгөөр өсөж, нийт 4 төрлийн 74.5 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн арилжаалсны 77.6 хувийг ямааны ноолуур бүрдүүлжээ.

Санхүүгийн зах зээлийн энэ оны нэгдүгээр улирлын тоймтой дэлгэрэнгүй танилцах бол энд дарж уншина уу.