Сармагчны цэцэг өвчний тохиолдол Европт 100 хүрсэн тул ДЭМБ яаралтай хурал зарлалаа
Анх сармагчинд илэрсэн энэ өвчин нь ихэвчлэн ойр дотно харьцах замаар тархдаг, Африк тивээс гадагш тархах нь ховор байсан одоо Европт 100 илэрч санаа зовоосон асуудал болж байна.
Гэсэн хэдий ч эрдэмтэд вирус SARS-COV-2 шиг амархан тархдаггүй тул дэгдэлт нь COVID-19 шиг тахал болж хувирна гэж үзэхгүй байна.
Monkeypox нь ихэвчлэн халууралтын шинж тэмдэг, түүнчлэн өвөрмөц овойлт тууралтаар тодорхойлогддог хөнгөн хэлбэрийн вируст өвчин юм.
Сармагчны цэцэг өвчний эсрэг тусгай вакцин байхгүй ч ДЭМБ-ын мэдээлснээр салхин цэцэг өвчнийг устгахад ашигладаг вакцинууд сармагчингийн эсрэг 85% хүртэл үр дүнтэй байдаг.
1970 оноос хойш Африкийн 11 оронд сармагчны цэцэг өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Нигери улсад 2017 оноос хойш дэгдэлт үргэлжилж байна. Энэ он гарсаар 46 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 15 нь батлагдсан гэж ДЭМБ мэдээлсэн.
Европт анхны тохиолдол 5-р сарын 7-нд Нигериэс Англид буцаж ирсэн хүнд батлагдсан. Оксфордын их сургуулийн мэдээлснээр түүнээс хойш Европт 100 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.