Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний хөтөлбөрийн талаар танилцуулав DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Үндэсний их баяр наадмын нэр, нэршлийн талаар болон наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчийн баг болон наадмын нээлт хаалт, хүндэтгэлийн концертын хөтөлбөрийн талаар танилцуулга хийсэн байна.

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажиллана.

Үндэсний их баяр наадмын Соёл, урлагийн арга хэмжээг Соёлын яам, Соёл, урлагийн салбар хороо хариуцан нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулах төслийг шалгаруулна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулах зорилгоор төслийн багтай гэрээ байгуулах гэж байна. Иймээс сонирхол бүхий хуулийн этгээд саналаа ирүүлэхийг урьжээ. Үүнд:

  • Хүндэтгэлийн концерт -2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2 удаа соёлын төв өргөөнд зохион байгуулагдах;
  • Баяр наадмын нээлтийн үдшийн цэнгүүн -2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн үдэш цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах;
  • Наадмын төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний соёл урлагийн тоглолт -2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн нээлт, 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн наадмын хаалт төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах;

Саналаа ирүүлж буй төслийн баг уг арга хэмжээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлэх бөгөөд төслийн бичиг баримт болон нэмэлт мэдээллийг ЗГХА, Соёл, урлагийн газрын 51-264946 утас болон www.culture.gov.mn сайтаас лавлах боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *