Олон улсын музейн өдөр өнөөдөр тохиож байна. Олон улсын музейн зөвлөлөөс энэ жилийг “Музейн хүч нөлөө” уриатай тэмдэглэн өнгөрүүлж, дэлхийн 138 орны 44 мянга гаруй музей нэгдэн илүү инновацилаг байх, музейн боловсролыг нэмэгдүүлэх, хүн хоорондын харилцааг илүү гүн болгож, шинжлэх ухааны мэдлэгийг түгээх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Монгол Улсын музейн байгууллагын хувьд ОУМЗ-ийн гишүүнээр 2003 онд элссэн бөгөөд Олон улсын музейн өдрийг музейг удирдах байгууллагатай хамтран тэмдэглэж иржээ. Иймд өнөөдөр Монголын үндэсний музейн задгай талбайд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа музей, үзвэр үйлчилгээний газрууд, орон нутгийн музейн хамт олон иргэдэд зориулж сонирхолтой арга хэмжээ, шинэ номын үзэсгэлэн зэргийг зохион байгуулсан юм. Энэхүү үйл явдлыг зургаар дамжуулан танд хүргэж байна.