Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарцын зураг төсөл батлагдсан DNN.mn

Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Шугаман дэд бүтцийг байгальд ээлтэй байдлаар төлөвлөн хэрэгжүүлэх нь (ALIGN)” төслийн танилцуулах уулзалт өчигдөр боллоо.

Дорноговь аймгийн Алтанширээ, Өргөн суманд хоёр байршилд 1,200 метр газрын өргөст торыг авсан”

Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням “Зам, тээврийн салбараас байгаль орчин, ан амьтдын амьдрах орчин, нүүдлийн замд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хууль эрх зүйн орчин стандарт норм боловсруулах, судалгааны ажилд зөвлөмж чиглэл өгөх үүрэг бүхий Байгаль орчин, аялал жуучлал, Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан холбогдох газар, байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Энэхүү ажлын хэсгийн хүрээнд “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц болон “Уулархаг нутгийн зам, зам байгууламжийн зэрлэг амьтдад зориулсан гарц гэсэн хоёр стандартыг мөрддөг.

Түүнчлэн Байгаль орчин, аялал,жуулчлалын яам, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Оюутолгой” ХХК-ны холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран 2019 оны тавдугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ, Өргөн суманд хоёр байршилд 1,200 метр газрын өргөст торыг авсан.

зураг

Мөн Тавантолгой-Зүүнбаян төслийн төмөр замын чиг дагуу 10 байршилд зэрлэг амьтдад зориулсан нэг түвшний гарцыг төлөвлөж зураг төсөл батлагдсан байна. Авто замын хувьд шинээр барьж байгуулах замд нэг түвшний гарцыг ихэвчлэн төлөвлөн хэрэгжүүлж байгаа” гэв.

зураг

Үргэлжлүүлэн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын ахлах мэргэжилтэн Б.Гантулга төслийн талаар танилцуулав.

Тус төсөл нь дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд шугаман дэд бүтцийг байгальд ээлтэй байдлаар төлөвлөн хэрэгжүүлэхэд талуудын чадавхыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах замаар зэрлэг ан амьтдыг хамгаалах зорилготой аж.

Уулзалтад Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга Г.Хоролмаа, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэд захирал Стийв Уинкейтс, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дарга Д.Батболд оролцсон гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *