Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ) өнгөрсөн долоо хоногт буюу тавдугаар сарын 9-13-нд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 40 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ. Түүнчлэн мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 386 даалгавар бичгээр өгсөн байна.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 19 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад хоёр шаардлага тус тус бичиж хүргүүллээ.
Түүнчлэн мөрдөн байцаалтын 2,949 хэрэгт хяналт тавьж, 308 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 158
- Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг ес
- Өмчлөх эрхийн эсрэг 114
- Авлигын ес
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тав
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30 хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар мэдээллээ.
Эх сурвалж: УЕПГ