Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Ц.Содномдорж: Д.Баярмагнай прокурортой Сингапурт саатуулагдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл DNN.mn

-Би Сөүлд гэр бүлээрээ амарч явна-

Нийслэлийн ерөнхий прокурор асан Д.Баярмагнай болон улсын арслан Ц.Содномдорж нар Сингапурт казино тоглосон, хулгайн хэргээр саатуулагдсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар улсын арслан Ц.Содномдоржоос тодруулахад “Д.Баярмагнай прокурортой Сингапурт саатуулагдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл. Би Солонгосын Сөүл хотод байна. Гэр бүлээрээ амарч явна. Яагаад тийм худал мэдээлэл тарсныг би мэдэхгүй” гэх хариултыг өгсөн. Харин Нийслэлийн ерөнхий прокурор асан Д.Баярмагнайгийн хувьд уг мэдээллийг мөн үгүйсгэж байгаа юм.

Тэрээр гэр бүлийнхээ хамт Энэтхэг улсад байгаа аж. “Би Сингапурын казино орсон. Үүнийгээ үгүйсгэхгүй. Харин хулгай хийсэн нь үнэн юм бол Сингапурын хилээр намайг гаргах уу” гэж хэвлэлд өгсөн ярилцлагдаа хэлсэн байдаг. Улсын арслан Ц.Содномдорж яагаад нэр холбогдсон тухайд дотны ах дүү гэдгээ хэлээд “Содномдорж нэг нутгийн бөх улсын арслан Х.Мөнхбаатартай таарамж муутай байгаа юм билээ. Тэр хүн шоглох гэж тэгж ярьсан байх гэж надад хэлсэн” гэх хариултыг өгсөн байна. Нийслэлийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнайгийн хувьд 2019 оны дөрөвдүгээр сард үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан нэгэн. Нийслэлийн ерөнхий прокуророор ажиллаж байхдаа “60 тэрбумын хэрэг”-ийг шалгах ажлыг хариуцаж байсан аж.

Б.Баяр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *