2022 оны эхний дөрвөн сард 14,150 гэмт хэрэг бүртгэгдсэн тухай Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 6,308 буюу 80.4 хувиар өссөнийг илтгэж байна.
Нийт бүртгэгдсэн гэмт хэргээс
- өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4,894 (2.2 дахин),
- хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1,143 (49.3%),
- хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 179 (84.4%),
- хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 90 (48.6%) болж тус тус өсжээ.