УИХ-ын чуулганы Баасан гаригийн /2022.05.13/ хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр, “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Арван зорилтын хүрээнд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, органик Төрийн бодлогын цөм Монгол хүн, Монгол өрх байж ирсэн. Цаашид ч байх ёстой. Хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ бид хөгжүүлэх ёстой. Монгол хүн эрүүл байвал Монгол улс хүчирхэг байна. Тиймээс эрүүл хүнсээр хүн амыг тэгш хүртээмжтэй хангах хэрэгтэй болоод байна. Бидний өвөг дээдэс өнө эртнээс дээл хувцас, хүнсээ өөрсдөө бэлтгэж ирсэн олон жилийн түүхтэй. Социализмын үед ч гурил сүү сүүн бүтээгдэхүүнээр хангаж ирсэн. Өнөөдөр дэлхий дахинд үүсээд буй цар тахал, үнийн өсөлтөөс шалтгаалан хүнсний аюулгүй байдал улс орон бүрийн тулгамдсан асуудал болоод байна. Сүүлийн саруудад бага орлоготой айл өрхүүдийн хүнсний аюулгүй байдал хэцүүдлээ. 193 сая хүн хүнсний авулгүй байдлын эрсдэлд орсон байна. Нөхцөл байдал энэ онд ч дордох хандлагатай байгаа анхааруулж байгаа. БНХАУ-ын дотоодын хүнсний хангамж буурах хандлатай байна. Казакстан улс ч дотоодын хангамждаа анхаарч экспортоо танасан. БНСАУ болон Япон улс хүнсний хангамждаа онцгой анхаарч эхэллээ.
Эрхэм төрийн түшээдээ, өнгөрсөн онд бид нэг тэрбум ам.долларын хүнсийг гаднаас импортоор худалдан авсан байна. Алийн болгон бид давсаа хүртэл айлаас гуйж амьдрах юм бэ. 70 сая гаруй малтай хэрнээ импортын найруулсан сүү сүүн бүтээгдэхүүн гаднаас авах юм бэ. Нялх нярай хүүхдүүд дотоодын шим тэжээлтэй, эрүүл аюулгүй сүү хэрэглэх боломж бий, харамсалтай нь тэгж чадахгүй байна. Хүнсний аюулгүй байдал манай үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой.
Манай улс хорт хавдраар тэргүүлж байгаа нь хүнсний эрүүл аюулгүй байдалтай шууд холбоотой.
Тиймээс Ерөнхийлөгчийн ивээл дор хүнсний аюулгүй байдлын чуулганыг зохион байгуулсан” хэмээлээ.