Categories
мэдээ цаг-үе

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно DNN.mn

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрөгч сарын 29-нд болж шүүх хуралдааны товыг өнөөдрөөр тогтоож, нэр бүхий 10 гэрчийг оролцуулан хаалттай байдлаар хийх шийдвэр гаргасан юм.

Бусдын амь насанд хүрсэн хэрэгт буруутгагдаад буй Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийг дахин нягтлах шаардлагатай хэмээн прокурорын байгууллагад буцаагаад байсан юм. Прокурор нягталж дуусаад өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд шүүхэд шилжүүлсэн юм.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан “, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *