2022 онд ОХУ, шинэ төрлийн коронавирусний эсрэг Конвасел вакцинд 60 ба түүнээс дээш насны хүмүүсийг эмнэлзүйн туршилтаар хамруулахаар төлөвлөж байна гэж ТАСС мэдээллээ.
“Ийм судалгааны ажлын клиникийн өмнөх болон клиникийн туршилт амжилттай болсон туршлага дээр үндэслэн 2022 онд 60 ба түүнээс дээш насны хүмүүст Конвасел вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлэх ажил судалгааны шатанд явж байна” гэж ОХУ-ын Холбооны анагаах ухаан-биологийн агентлагийн дарга мэдэгджээ.
Коронавирусний эсрэг “Конвасел” вакциныг Санкт-Петербургт төвтэй Холбооны Анагаах ухаан-биологийн агентлаг боловсруулж, 3 дугаар сарын 18-нд ОХУ-ын Эрүүл мэндийн яаманд бүртгүүлжээ. Өмнө нь Спутник-5, Эпивак-корона, КовиВак зэрэг вакцины тунд хамрагдсан өвчтөнүүд, Конвасел вакцинд дахин хамрагдаж болно гэж мэргэжилтнүүд хэлж байна.