Categories
гадаад мэдээ

ОХУ Польш улс руу эсэргүүцлийн ноот илгээжээ DNN.mn

Украин дахь үйлдлээсээ болж барууны орнуудын авсан арга хэмжээний хариуд “ОХУ Европ дахь Элчин сайдын яамуудаа хаах бодолгүй байна” гэж Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, Гадаад хэргийн дэд сайд А.Грушко төрийн мэдлийн РИА агентлагт мэдээлэл өгөхдөө “Энэ нь бидний уламжлалд байдаггүй. Тиймээс дипломат төлөөлөгчийн газруудын ажил чухал гэж үзэж байна” гэжээ.

Харин өчигдөр /2022.05.09/ Польш улсад суугаа Оросын Элчин сайд руу улаан өнгийн будаг цацсан явдал болсон. Тэрээр энэ үеэр Дэлхийн хоёрдугаар дайнд нацист Германыг ялсны 77 жилийн ойг тохиолдуулан Варшав дахь Зөвлөлтийн оршуулгын газарт цэцэг өргөх гэж байсан юм. Тэгвэл “улаан будаг”-ны хариуд Оросоос Польш руу хатуу үгтэй эсэргүүцлийн ноот илгээсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалж: CNN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *