Categories
мэдээ нийгэм

Л.Халтар: Дарханы замд осолдсон бол хохирлыг гүйцэтгэгч компани төлнө DNN.mn

УИХ-ын чуулган хуралдаж байна.

Хуралдаанаар хамгийн эхэнд “Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа ЗТХ-ийн сайд Л.Халтар “Дарханы зам дээрх ослын тухай асууж байна. Харилцан гэрээнд ч, олон улсын хэлэлцээрт ч заалт нь бий. Тодруулбал, замын эвдрэл гэмтэл, чанаргүй байдлаас шалтгаалж осолдон, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон бол хохирлыг гүйцэтгэгч компани нөхөн төлнө. Үүнд хурд хэтрүүлсэн болон техникийн бүрэн бүтэн бус байдлаас шалтгаалсан осол хамаарахгүй. Энэ чиглэлд, хоёр, дөрөвдүгээр түр замд ТЦА пост гаргаж ажиллаж байгаа. ТЦА ослын шалтгааныг тодруулж өгнө” гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *