Сүүлийн 24 цагийн хугацаанд КОВИД-19 халдвараар 78 хүн өвчилсөн нь батлагджээ.
Эдгээр шинэ тохиолдлуудын
- 60 нь Улаанбаатарт
- 18 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд буюу нийслэл болон зургаан аймагт 280 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 22 хүн буюу 7.8% нь нэн хүнд гэсэн оноштой байгаа аж.