Цагдаагийн байгууллагаас гар утас дээрэмдсэн этгээдүүдийг шуурхай илрүүлжээ.
Тодруулбал:
- Энэ оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 00:40 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 15 настай Х гар утсаа дээрэмдүүлсэн хэргийг тус аймагт оршин суух 32 настай, эрэгтэй С үйлдсэнийг,
- Дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 03:41 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 настай, эрэгтэй О-г согтуу явж байхад нь Баянзүрх дүүрэгт оршин суух 22 настай, эрэгтэй Т гар утас, хүзүүний гинжийг дээрэмдсэн,
- Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 37 настай, эмэгтэй Э нь халааснаасаа “I phone-11” гар утсаа алдсан хэргийг 22 настай, эрэгтэй Т үйлдсэн хэргүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж ирүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд бага насны хүүхдийг шөнө, оройн цагаар ганцааранг нь гадуур явуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.