Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн албан хаагчийн биед халдсан этгээдийг 700 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Цагдаагийн албан хаагчийн биед халдаж буй бичлэг цахим орчинд цацагдаад байна. Энэ талаар ТЦА-наас тодруулахад “2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэр Механик инженерийн их сургуулийн уулзварт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчлийг шалгасан. Тодруулбал, Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон асуудлыг ХУД-ийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгаж Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилээр хасаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгосон. Мөн зөрчил гаргагч Б нь Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн асуудлыг нутаг дэвсгэрийн харьяаллаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газраас шалгаж зөрчлийн тухай хуулиар 250.000 төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулсан” гэлээ.

Write to Д’ Баттогтох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *