Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Хадатын аманд шар өвс шатаж байгаа талаарх дуудлага өнөөдөр 15:00 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн очиход хөрсний шар өвс шатаж, цааш тархсан байжээ.
Тиймээс нэмэлтээр Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 10, 34, 74 дүгээр ангиас нийт 34 алба хаагч, найман автомашинтай, ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн дөрвөн алба хаагч, нэг автомашинтай гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар