Categories
мэдээ нийгэм

“УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ дахин гаргана” гэв DNN.mn

Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотойгоор УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокуророос УИХ-д оруулсан. Уг саналын дагуу УИХ-ын чуулган өнгөрсөн долоо хоногт хаалттай хуралдаж тус асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг дэмжээгүй билээ.

Тэгвэл УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа АТГ дахин гаргахаар болжээ. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах III албаны дарга, ахлах комисар Ч.Жаргалбаатар мэдээлэл өглөө. Тэрээр “Хөгжлийн банкны эрх бүхий алба хаагчид зээл олгохдоо аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, зээл авахдаа алба хаагчдад хахууль өгсөн зэрэг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 33 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 42 хүнийг яллагдагчаар татсан. Эдгээрийн 18 нь ААН-ын албан тушаалтай, 18 нь Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтай байгаа бол зургаа нь улс төрд нөлөө бүхий этгээд байна. Улс төрд нөлөө бүхий иргэдийн халдашгүй байдлын улмаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хүндрэл учир байгаа. Тиймээс бид энэ нөхцөл байдлын хуулийн дагуу прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын байгууллагаас нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан. УИХ-ын зүгээс тус саналыг хүлээж аваагүй. Энэ буруу үзэл. Халдашгүй байдал нэрээр ял завших тохиолдол ч байна. УИХ шүүхийн байгууллага биш. Шүүх дүгнэлт хийх, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн хийлгээд, хэргийг эцэслэн шийдүүлэхийг л хүсээд байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн явуулахын тулд нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг цуцлах саналыг дахиад бид эрх бүхий байгууллагад уламжилна.

Хөгжлийн банкны 2.3 их наядын төгрөгийн бодит хохирол бүхий зээл зүй бусаар олгогдсон хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж, 167 тэрбумын төгрөгийн зээлийг эргэн төлүүлсэн. Мөн 30 ААН-ийн эд хөрөнгийг битүүмжлэх ажил хийсэн. Одоогийн байдлаар 12 хүнийг цагдан хориод байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 18 хүнийг цагдан хорьж, найман хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан” гэлэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *